
Тэмцээнд МҮСБХ-ны эрэгтэй, эмэгтэй 18 насны шигшээ баг эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд тэд өнөөдөр эхний хожлуудаа авчээ.
Тодруулбал, С хэсэгт багтсан эрэгтэй баг эхний тоглолтдоо Францын шигшээ багтай өрсөлдөж, нэмэлт цагт 11:10-аар ялж, хоёр дахь тоглолтдоо Ази тивийн аварга Ираны шигшээ багийг 13:7 харьцаагаар ялж, дараагийн ялалтаа авлаа. Манай эрэгтэй сагсчид хэсгийн сүүлийн тоглолтоо маргааш Унгарын шигшээ багтай хийнэ.
Харин дэлхийн аваргад өрсөлдөж буй манай эмэгтэй шигшээ багийн тамирчид /Тэмцээний С хэсэгт багтсан/ өнөөдөр эхний тоглолтоо БНХАУ-ын шигшээ багтай хийж, 21:13 харьцаагаар ялагдал хүлээсэн ч хэсгийн хоёр дахь тоглолтдоо Сингапурын шигшээ багийг 12:5-аар хожиж, эхний ялалтаа байгуулаад байна. Эмэгтэй шигшээ багийн хувьд маргааш Эстони Бельгийн шигшээ багуудтай өрсөлдөнө.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)