
Тус киноны найруулагчаар Л.Лхагважаргал, Б.Мөнхбат зохиолчоор Д.Мөнбат, зураглаачаар Б.Отгонзориг нар ажилласан байна. Харин гол дүрүүдэд жүжигчин Б.Хулан, У.Анхбаяр, Г.Ган-Очир /9 настай/, Б.Баттөмөр, Ч.Ундрал нар тогложээ.
"Ээжээ надтай гэрлээч" кинонд гэр бүлийн амьдралын зөрчил, салалт зэрэг нь хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг харуулахыг зорьсон байна.
Тус киноны уран бүтээлчид эвлүүлгээ хийж дууссан бөгөөд өнгөө засварлахаар Бээжинг зорьсон гэнэ.
24tsag.mn