CNN агентлаг аялахад хамгийн
таатай газруудын тоонд Монголыг нэрлэж дараах тайлбарыг хийжээ. Монгол
гэхээр нүүдэлчин малчид, Буддын сүмээр дүүрэн гэсэн хэвшмэл ойлголт
байдаг. Гэвч тийм биш. Нийслэл Улаанбаатар хот сүүлийн хэдэн жилүүдэд
эрчимтэй хөгжжээ. Монголын өргөн уудам тал нутаг, амар амгалан байдал нь
үнэхээр сэтгэл татам хэмээн “Blue Silk Travel” агентлагийн захирал
Жонатан Коури ярьжээ.
Та
хотоос гармагцаа л морь унаж, Монгол гэрт амьдрах боломжтой. Энэ
үндэстэн 800 гаруй жилийн турш түүх соёлоо хадгалан үлдэж чаджээ.
Монголын үзэсгэлэнт байгальтай говь, эртний нийслэл Хар Хорумыг та үзэж
сонирхох боломжтой. Нийслэл хотоос гараад явмагц зам дээр хог шороо тийм
ч их харагдахгүй. Монголын гайхамшгийг мэдрэхэд нэг өдрийн аялал доод
тал нь 60 доллар болно.




Сэтгэгдэл (4)