
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт “Сакурагийн цэцэрлэг” өнөөдөр, маргааш хоёр өдөр дэлгэрнэ. Учир нь Италийн алдарт хөгжмийн зохиолч, сонгодог хөгжмийн суут хүн Жакомо Пуччинийн “Эрвээхэй хатан” дуурийг Монгол, Солонгосын уран бүтээлчид хамтран бүтээх гэж байна. Энэ нь тавдугаар сард гадаад, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн томоохон ажлын нэг юм.Өнгөрсөн сарын 25, 26, 27, 28-нд БНСУ-ын Тежун хотын дуурийн театрт
манай театрын гоцлол дуучин Р.Доржхорол, Э.Бумхүү Б.Гомбо очир,
Ж.Бямбажав нар айчлан “Чио Чио Сан” дуурийг БНСУ-ын Тежун хотын дуурийн
театрын уран бүтээлчидтэй хамтран тоглосон. Энэ удаад өөрийн театрын
тайзнаа Тежун хотын дуурийн театрын уран бүтээлчидтэй хамтран өнөөдөр
“Чио Чио сан”-г бүтээнэ.