
Анх 1989 онд С.Цогтсайхан, Н.Энхбаяр, Д.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, есдүгээр сарын 17-нд анхны концертоо Улсын Филармонийн тайзан дээр тоглож байснаас хойш эдүгээ 25 жил өнгөрчээ. Хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг С.Цогтсайхан харамсалтай нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч дуу хоолой өнөөг хүртэл аялгуут дуугаараа дамжин сонсогчдынхоо чихэнд хүрсээр байдаг.
Энэ онд тохиож буй 25 жилийн ойгоороо Н.Энхбаяр, Д.Энхболд нар “Хонхны дуу”-г дахин эгшиглүүлж, амьд тоглолтоо хийх гэж байна.
Монголчуудын зүрхэнд хоногшсон 19 дууг амьдаар дуулах “Хонхны дуу” VIP тоглолт энэ сарын 31-ний бямба гарагт 18.00 цагаас IVY ресторанд болох юм.
Тоглолтын билет цөөн тоогоор хэвлэгдсэн учир “Хонхны дуу”-тай нэг үдшийг өнгөрүүлэх үзэгчдийг амжиж захиалгаа өгөхийг урьж буй бөгөөд зөвхөн тоглолтоор хязгаарлагдахгүй олон сюрприз хүлээж байгааг уламжилж байна.
24tsag.mn