
Тэд амьтны хүрээлэн дэх нөхцөл байдлыг гутамшиг гэж үзэн, амьтны эрхийг Германы Үндсэн хуульд оруулахыг шаардаж, энэ зорилгодоо хүрэхийн тулд кампанит ажил өрнүүлсэн байна.
Кампанит ажлаа тэд Great Ape Project буюу “Хүн дүрст бичний том төсөл” хэмээн нэрийдсэн бөгөөд төслийн эцсийн зорилго бол бичинд хүнтэй адил “Хувь хүн” гэсэн статус олгох явдал гэнэ. Харин амьтны хүрээлэнгүүдийн удирдлага “Энэ бол хийрхэл” гэж үзэж байгаа тухай “Дойче Велле” мэдээллээ.
Шимпанзе сармагчин нь амьтны аймгаас хүнтэй хамгийн ижил төстэй амьтан юм. Энэ амьтны генийн 90 орчим хувь хүнийхтэй төстэй ба орангутанг, горилл зэрэг бусад хүн дүрст бичтэй адил амьтны хүрээлэнд очдог хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татдаг аж.