
Энэ үеэр “Моханик” хамтлагийнхан өөрсдийн фото цомог, видео зэрэг олон сонирхолтой зүйлсээ фэнүүддээ танилцуулахаас гадна “Моханик Амарбаясгалантад” нэртэй цомгоо худалдаанд гаргах юм.
“Моханик” хамтлагийн фэнүүдэд сонирхуулахад, тэдний “Wesupport:mohanik” тоглолтод ирсэн хүн болгон тавдугаар сарын 29-31-ны өдрүүдэд уг тасалбараараа тэдний шинэ цомгийг 50 хувийн хөнгөлөлттэй буюу 10 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой ажээ.
Цомгийн баяр энэ сарын 29-нд буюу маргааш “Glamour” арт галерейд болох юм байна.
24tsag.mn