
Дуучин дүү Т.Дэлгэрмөрөнд зориулму, би
НАМАЙГ САНАЖ БУЙГ
Намайг санаж буйг
Ижий аав минь мэднэ
Ихэр ботго шиг тэшиж явааг
Зүүд манах аав л ижий
Зүрхний цохилтоороо мэднэ
Морин хуурын эгшигтэй
Монголоо би санаж байна
Намайг санаж буйг мэдрэх тусам
Нялхарч байна, үр чинь
Намайг санаж буйг
Анхны хайр минь мэднэ
Аяар аяархан мэгшиж байгааг
Унаган туурайн бүдэг чимээтэй
Уруул хэнзэлсэн хайр минь мэднэ
Морин хуурын эгшигтэй
Монголоо би санаж байна
Намайг санаж буйг мэдрэх тусам
Нялхарч байна, үр чинь
Намайг санаж буйг
Төрөлх нутаг минь мэднэ
Түмэн бээрээс тэмүүлж явааг
Үнсээд угтах эх орон минь
Үндэсний тоогоор мэднэ
Морин хуурын эгшигтэй
Монголоо би санаж байна
Намайг санаж буйг мэдрэх тусам
Нялхарч байна, үр чинь
Ү. ХҮРЭЛБААТАР
2014.05.29. 07 цаг 50 минут
Сэтгэгдэл (1)