Өвөрмөц содон хоолойтой, авъяаслаг жүжигчин Амараа буюу Б.Амарсайхан анх “Намайг Амараа гэдэг” хэмээн сонгуулийн сурталчилгаанд тоглож нийгмийн анхааралд өртөж, олонд танигдсан билээ. Тэрээр “Тавилан”, “Удирдагч”, “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч” зэрэг кинонд чадварлаг тоглож, хүмүүсийн сэтгэлд хүрсэн дүрүүдийг бүтээж чадсан юм. Тэгдэл чадварлаг жүжигчин маань хилийн дээс алхаад иржээ. Тодруулбал: Дэлхийн кино урлагт хүч үзэхээр Холливудын “UNEW” агентлагт жүжигчнээр ажиллахаар болсон бөгөөд албан ёсоор гэрээгээ байгуулж, гарын үсэг зурсан юм. Тэгвэл тэрбээр эх орондоо эргэн иржээ. Тиймээс хошин урлагийнхан хийгээд манай урлаг соёлынхон Амараагаа угтаж авсан байна.








Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)