
Номын баярын гол зорилго бол номын салбарын идэвхитэй байдлыг хадгалахад оршдог. Жил ирэх тусам л хамрах хүрээг нь нэмэгдээсэй гэж хүсч, тогтмол хугацаанд зохион байгуулахыг зохион байгуулагчид зорьдог. Энэ хаврын номын баяр өчигдөр, өнөөдөр Битзлийн талбайд зохион байгуулагдаж байна. Номын баяртаа тогтмол оролцдог ахмад уран бүтээлчид, зохиолч, орчуулагч, ном эрхлэн гаргагчид болон хэвлэлийн газрууд олон шинэ номоо дэлгэн сонирхуулж, хямдралтайгаар худалдан борлуулж байгаа юм.
Сэтгэгдэл (4)