
Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын 32 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид Евопын орнуудад болох олон улсын үндэсний бүжгийн фестивалуудад оролцохоор хөлгийн жолоо заллаа. Уг аялан тоглолтыг Франц улсад оршин суудаг Баярсайханы Эрдэнэхуягийн үүсгэн байгуулсан Үүрдийн Монгол ТББ-аас зохион байгуулж байгаа бөгөөд ССАЖ-ы сайд Ц. Оюунгэрэлийн тушаал, Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарын дарга З. Баянзулын нартай хийсэн гэрээн дагуу МУСТА Н.Сэржмятав даргаар удирдуулсан аймгийн хөгжимт драмын театрын 32 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид 90 хоногийн хугацаатайгаар Европын бусад улс орнуудад Монголын үндэсний бүжиг болон язгуур урлагийг таниулах зорилгоор олон улсын үндэсний бүжгийн фестивалд анх удаа оролцохоор явсан нь энэ юм. Энэхүү аялан тоглолтыг 2012 оноос хойш төлөвлөн зохион байгуулсан бөгөөд уран бүтээлчид 90 хоногийн турш Еьропын орнуудад үндэсний соёл урлагаа таниулана. Үүрдийн Монгол ТББ байгууллага нь Франц улсын Montigny-les-Metz хотод байдаг бөгөөд Франц улсад 2004 оноос эхлэн Монгол Улсын соёл, аж ахуй, Монгол дуу хөгжим, фото зураг, олон улсын үзэсгэлэн худалдаа, Монгол гэр гэх мэт Монгол улсаа сурталчилсан олон арга хэмжээнд амжилттай оролцож байсан аж.