Өнөөдөр "Сан Антонио Спөрс" Өрнөд бүсийн аваргын төлөөх цувралын тав дахь тулаанд ялалт байгууллаа. Тэд "Оклахома Сити Тандер" багийг 117:89 харьцаатайгаар хожиж цувралыг 3:1-ээр хошуучилж эхэлсэн байна. "Спөрс"-өөс Тим Данкан 22 оноо авсан бол зочин багаас Кевин Дюрант 25 оноогоор тус тус тэргүүлжээ. Зургаа дахь тоглолт Оклахома Сити хотод болно.

24tsag.mn