Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар байгуулагдсан “2050” ТББ Монгол туургатны өсвөрийн хөлбөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээн зургадугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотод Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болно. Тус тэмцээнд Монгол Улсаас хоёр, Буриад, Тува, Халимаг, Өвөрмонголын тус бүр нэг баг хүч үзэх юм.


24tsag.mn