Хүмүүс янз бүрийн хоббитой. Нэг хэсэг нь зүсэн зүйлийн эд агуурс цуглуулж байхад нөгөө хэсэг нь ямар нэгэн үйлдлийг хоббигоо болгосон байх жишээтэй. Тэдэн дундаас Канад гаралтай сэтгүүлч Кристофер Молонигийн өвөрмөц басхүү сонирхолтой “хобби”-ны тухай энд өгүүлье. Тэрбээр дэлхийн шилдэг кинонуудын үйл явдлын тухайлсан кадрыг жинхэнэ зураг авалт болсон газартай нь эн зэрэгцүүлэн “Кино зураг ба бодит байдал” хэмээх хоршил бүтээл туурвидаг нэгэн юм.
Чөлөөт цагаараа хийх дуртай энэ зүйл түүнээс кино ертөнцийн болон газар зүйн ихээхэн мэдлэг шаардана. Энэ санаагаа тэрээр ажлынхаа өрөөний цонхоор хараад зогсож байхдаа олсон ба тухайн агшинд “Сүнсний ангуучид” киноны нэг кадр санаанд нь буусан гэдэг. Ингээд эхний зургаа буулган “Facebook”-т нийтэлсэн нь олонд хүрч үүнээс хойш 200 гаруй энэ төрлийн бүтээлээ хийсэн байна.

























