
"Сан Антонио Спөрс" баг NBA-гийн Өрнөд бүсийн аварга боллоо. "Спөрс"-чүүд цувралын зургаа дахь тоглолтод "Оклахома Сити Тандер" багийг 112:107-гийн харьцаагаар хожсоноор, 4:2-оор тэргүүлж, финалд шалгараад байна. Түүнчлэн өчигдөр "Майами Хит" Дорнод бүсийн аварга болсон. Тэд цувралын зургаа дахь
тоглолтод талбай дээрээ "Индиана Пейсерс" багийг 117:92 оноогоор ялсан юм. NBA-гийн аваргын төлөөх эхний тоглолт энэ сарын 6-нд буюу баасан гаригт эхэлнэ.

24tsag.mn