Тэрбумтан Ким Кардашиан, рэппер Кэни Уэст нар саяхан хуримаа хийсэн билээ. Хосуудын хуримын бэлэг насан туршдаа хадгалж явах нандин эд байдаг. Гэвч Кэни Уэст эхнэрийнхээ нүцгэн биеийг гудамжны зураачаар зуруулан бэлэглэжээ. Кэни “Би түүний төгс өгзгийг таалах дуртай” хэмээн нүцгэн зурагныхаа талаар тайлбарласан байна. Харин Кимд энэ бэлэг таалагдсан бөгөөд хосууд унтлагын өрөөндөө хадгалах болжээ.

