
Соёл, спорт, аялал жуулчлалын
яамнаас харьяа байгууллагуудынхаа үйл ажиллагааг сурталчлах, дэлгэрэнгүй
мэдээлэл өгөх, уран бүтээлийн төлөвлөгөөг танилцуулах зорилгоор энэ
сарын 8-нд "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг Чингисийн талбайд зохион
байгуулахаар болжээ. Өдөрлөгт тус яамны харьяа соёл урлагийн бүх
байгууллага оролцож, уран бүтээлийн дээжүүдээс бүрдсэн тоглолт зохион
байгуулах гэнэ. УДБЭТ-ын хувьд дэлхийн сонгодог болон Монголын шилдэг
уран бүтээлийн дээжээс толилуулах юм байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)