Алдарт дуучин Рианна өчигдөр болсон "CFDA Fashion Awards"-ын хамгийн сайхан даашинзтай бүсгүйгээр тодорчээ. Тэрээр улаан хивсний ёслолд ирэхдээ бүх бие нь гэрэлтсэн шигтгээтэй даашинз өмссөн нь ирсэн зочдыг алмайруулж чадсан байна. Түүний даашинз Адам Шелманы бүтээл бөгөөд 216.000 сваровский шигтгээгээр чимэглэсэн гэнэ. Рианна уг даашинзандаа зохицуулж толгойн алчуур, урт бээлийг сонгосон нь түүнийг улам ч дэгжин харагдуулж байв.










Сэтгэгдэл (5)