Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шилдэг бус “шившигтэй” есөн агентлаг

2014-6-04
0
ЖИРГЭХ
Өчигдөр Засгийн газрын дэргэдэх агентлагуудад шагнал гардуулах ёслол болов. Шилдгээр Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг есөн агентлагийн нэр тодорчээ.
10168900_881780905170360_1832025150_nӨчигдөр Засгийн газрын дэргэдэх агентлагуудад шагнал гардуулах ёслол болов. Шилдгээр Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг есөн агентлагийн нэр тодорчээ. Энэ талаарх мэдээ, сэлт хэвлэл бүрт гарч ёстой л “ган болд сэлэм ташаанд нь зүүж өгөөд, гавьяаны улаан одонг энгэрт нь хадах” хэмжээнд өргөмжлөв. 

Гавьяа байгуулсан хэмээн шагнал хүртээд буй агентлагуудын нэрийг тодруулбал,

1.    Газрын тосны газар
2.    Иргэний нисэхийн ерөнхий газар
3.    Цөмийн энергийн газар
4.    Татварын ерөнхий газар
5.    Стандартчилал хэмжил зүйн газар
6.    Цаг уур, орчны шинжилгээний газар
7.    Мэргэжлийн хяналтын газар
8.    Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
9.    Хөрөнгө оруулалтын газар зэрэг байна.

Гэхдээ бөөн сүр дуулиан болоод байсан тус шалгаруулалт нь бас л олны хэл амыг дагуулж орхилоо. Тухайлбал сэтгүүлч Б.Ганчимэг энэ үйл ажиллагааг эсэргүүцэж нилээн бухимдалтайгаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Татварын ерөнхий газар шилдэг агентлаг шалгаруулах энэ эргүү төслийн хүрээнд 10 саяыг өгчээ. Баялаг бүтээгчдийн мөнгийг бузар сайтуудын эзэн нарт Н.Алтанхуягтай нийлээд өгчихсөн байна шүү” гэж жиргэв. Түүнтэй санал нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх маш олон хүн байна.

Хүмүүсийн бухимдаад буй гол шалтгаан нь шилдэгийн шилдгүүд бус хамгийн муу дүнтэй ажилладаг цаашилбал үйл ажиллагаа нь доголдолтой агентлагуудыг тодруулсанд байгаа юм.

Тухайлбал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх шагналаа гардан авахдаа “Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч бүх төр түмэн олондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж аюулгүй байдлыг хангах тайван цагийн энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгааг бахархалтайгаар мэдэгдье” хэмээжээ. Энэ онд барилгын салбарт 7 хүн амиа алджээ. Сүүлийн 9 жилд буюу барилгын салбарт нийт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 246 хүн осолд өртөж нас барж, 130 хүн тахир дутуу болж, 272 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан байна.

Мөн Татварын Ерөнхий газар,
Мэргэжлийн хяналтын газруудын дарамт, шахалтыг хэрээс хэтэрсэн гэж  иргэд гомдоллох болсон. Тус хоёр байгууллагын дарамтаас болж бизнес эрхлэгчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл гомдол гаргасан билээ. Ерөнхийлөгч "Том төрөөс ухаалаг төр рүү" уриалгынхаа хүрээнд төрийн дарамт шахалтыг багасгах санаачилгыг гаргасан. Юу, юуны түрүүнд шалгадаг, торгодог байдлыг халж аль болохоор баялаг бүтээгчдээ дэмжихийг Ерөнхийлөгч дээрх байгууллагуудад сануулсаар байгаа. Тэрбээр мөн манай хяналт, шалгалтын арга хоцрогдсон гэдэг талаар ч дурдсан билээ. Үүнийг нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга хүртэл дэмжиж баялаг бүтээгчид, бизнес эрхлэгдчийг торгодог, хорьдог бус анхааруулдаг, сануулга өгдөг болгохыг уриалж байгаа. УИХ-ын дарга З.Энхболд Татварын ерөнхий газарт хандаж тайлангаа цаасаар биш онлайнаар авдаг болохыг даалгасан. Гэтэл нөгөөдүүл нь одоог хүртэл цаасаар тайлангаа авч иргэдэд зардал чирэгдэл болж байна. Үүнд нь УИХ-ын дарга дургүйцэж, онлайнаар тайлангаа авахыг одоог хүртэл сануулсаар байгаа юм. Хэдхэн сарын өмнө л хамгийн муу үйл ажиллагаатайг нь гайхаж  Ерөнхийлөгчөөсөө эхлээд улс орон даяар шүүмжилж байсан тус байгууллагуудыг яагаад шилдгээр тодруулав гэдэг нь үнэхээр олны анхаарлыг татаж байна. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнхийг АТГ-т шалгуулахаар албан бичиг явуулсан байна. Учир нь Д.Батмөнх нь ашиг сонирхлын хуулийг олон удаа зөрчсөн аж. Татварын Ерөнхий газрын хувьд өмнөх дарга, даамлууд нь төрийн мөнгийг хувьдаа идэж уусан хэргээр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа билээ.

Мөн Иргэний нисэхийн ерөнхий газар “шилдэг агентлаг” болжээ. Бусад агаарын тээврийн компаниудынхаа үйл ажиллагаанд нөлөөлж дампууруулахад хүргэсэн тус байгууллагын үйл ажиллагааг  хамгийн хоцрогдсон, бүдүүлэг гэж үйлчлүүлэгчид нь хэлдэг. Олон тэрбум төгрөгийн алдагдалтай яваа тус байгууллага нь бусад авиа компаниудынхаа үйл ажиллагаанд оролцсоноор Изинис эйрвиз дампуурлаа зарласан. Мөн Хүннү Эйр компани хүндхэн байдалд байгаа юм. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын дарга О.Магнай “Изинис эйрвэйз” компанийн дампууралд төрийн алдаатай бодлого, МИАТ-ын давуу эрх нөлөөлсөн гэж хэлсэн билээ. 

Тус шалгаруулалтын нэгдүгээрт бичигдсэн Газрын тосны газар нь байгуулагдсан цагаасаа хойш тодорхой ямар ажил хийснийг өөрсдөөс нь өөр хүмүүс мэдэхгүй. Өнгөрсөн хугацаанд халбага бензин ч үйлдвэрлэж үзээгүй тус газар нь Дачин тамсагийн гаргасан тосыг зөөхөөс өөр хийж гавьсан ажилгүй. Харин эдний оронд О.Магнайгийн тэргүүлдэг ШӨХТГ нь хавьгүй олон ажлыг хэрэглэгчдийн төлөө хийсэн санагдана.

Стандартчилал хэмжил зүйн газар
. Гаргасан стандарт нь хэзээ ч амьдрал хэрэгждэггүй газар мөн шилдгээр тодорчээ. Жилийн өмнө монголчуудын дундаж цалин 900 мянга хэмээн зарлаж дуулиан тарьсан тус байгууллагын үйл ажиллагааг дээрх хэлсэн үгнээс нь дүгнэж болохоор байгаа биз.

Цөмийн энергийн газар. Цөмийн энергийн газар гэж яг ямар ажил явуулдаг нь тодорхойгүй газар байна. Эмнэлэгийн хэдэн тоног төхөөрөмжийн цацрагийг шалгахаас өөр зүйлгүй тус газрын үйл ажиллагааг шинэчлэх цаг нь болсон гэж иргэд хэлдэг. Ядаж л Дорноговь аймгийн Улаанбадрах суманд болж буй ураны асуудлыг нэг тийш нь шийдэж чадахгүй л байна шүү дээ.

Хөрөнгө оруулалтын газар. Хөрөнгө оруулалтын газар нь хамгийн сүүлд байгуулагдсан отгон агентлаг юм.  Угтаа бол дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж улсын төсөвт хувь нэмэр болох ёстой газар. Гэтэл сүүлийн нэг жил манай улсын гадны хөрөнгө оруулалт эрс буурсан үзүүлэлттэй байгааг толгойтой хүн бүр мэднэ.

Энэ мэт мөнгөөр тодорсон агентлагуудыг шоолж инээх хүн олон байна. Ер нь Төрийн байгууллагуудыг хууль хэрхэн биелүүлж, ажлаа хэр сайн гүйцэтгэсэнээр нь дүгнэхээс биш шилдэг энэ тэр гэсэн шагнал өгөх нь ерөөс зохимжгүй юм. 
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (202.21.112.202)
    Энэ зургийг оны шилдэг хошин зургаар шалгаруулах саналтай байна.
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.135)
    шударга өрсөлдөөн хэрэглэгсийн төлөө газар яагаад шалгарсангүй вэ
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
    • Эд нар шиг 10-50 саяыг өгч шилдэг гэдэг нэр авч булайгаа чирээгүйл байхгүй юу
      2014 оны 06 сарын 05
  • Зочин (103.26.193.18)
    Стандартчилал хэмжил зүйн газар. Гаргасан стандарт нь хэзээ ч амьдрал хэрэгждэггүй газар мөн шилдгээр тодорчээ. Жилийн өмнө монголчуудын дундаж цалин 900 мянга хэмээн зарлаж дуулиан тарьсан Teneg setguulchee, ene baiguullagiin ajil uurgiin huvaarit irgediin dundaj tsalingiin talaar medee, medeelel uguh, sudlah chiglel baidaggui l yum daa. Jaahan sudalj bj bichij bai daa
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Magnai (180.235.185.121)
    Ta doorhi link ruu orj burtguulsneer burtgeliin 2$ tani dansand oroh ba tsaashid enehuu sited nevtersen gishuun buriin toogor 0.5$ nemegdej oroh bolno. Dood tal ni  30$ bolohod ta munguu avah bolomjtoi bolno. Ingeed l boloo. Ene site ruu orood  “Register Now” darj burtguulne. AMJILT HUSYE!. Cash4Visits.com/ref.php?refId=318943
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.193.11)
    uu shaasan.tsag uuraas busad n dandaa mungutei gazar baina
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • zochin (112.72.13.139)
    altanhuyag chin yahaaraa avilgatai temtseh gazar shalguulj baigaa batmunhuu shagnadag bainaa mergejliin hayanlt gej mergeshsen avilgachid bnaa batmunhuus avaad baasandorjoos ehluuleed
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • irgen (202.170.69.194)
    Zasgiin gazar iim teneg ajil hiihee bolioch ee, oor hiih ajil alga uu. Ene humuus ochij shagnaala avahdaa icheegui yu, kkkk.
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.170.68.130)
    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэж дампуурсан, авилга авагчдаар дүүрсэн газар шүү дээ. Энэ асгийн газар бүр тартагтаа тулж дампуурчээ!
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • зочин (112.72.13.33)
    төрийн албыг хувийн компани гэж ойлгодог АХМАД ХҮМҮҮСИЙН ҮГИЙГ СОНСОХ БАЙТУГАЙ ҮЗЭН ЯДДАГ ардын намаас төрийн албыг арав дахин дордуулагч ***** шээснүүд зогсож байна
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    za bolj. ingej ulaim tsaim tsagaandaa garsan hvmvvsiig halaach ee
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.10.21.105)
    ene teneg malnuud hamgiin muunuud ni shalgarchee 15 sayaar avsan gesen magnai shalgahaar bolson gej
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Mongoliin ulsiin tuluu guiya (202.179.11.34)
    AN arai ch dee zailtsgaagaach
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • aagii (203.91.117.4)
    Manai uls chin shildgvvdeer dvvrchixsen yum bishvv gexdee yugaaraa shildeg gedeg ni shagnal awch baigaagaas busad xvmvvst oilgomjtoi l baigaa baixdaa INEEDTEI XAMGIIN XAMGIIN TENEGVVD SDAA GEJ....
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    7 цаг 47 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    8 цаг 27 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    8 цаг 31 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    8 цаг 54 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    9 цаг 24 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    9 цаг 34 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    10 цаг 20 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    11 цаг 35 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    11 цаг 36 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    11 цаг 58 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    12 цаг 7 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    12 цаг 51 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    13 цаг 4 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    13 цаг 4 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    13 цаг 47 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    14 цаг 49 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    14 цаг 50 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    14 цаг 53 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    15 цаг 11 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    15 цаг 19 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК