“Харанга” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойн
баярын хүрээнд хамтлагийн уран бүтээлчид бие даасан тоглолтоороо үзэгч сонсогчдоо мялааж байгаа бөгөөд хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш буюу Пүүжээгийн тоглолт энэ сарын 13-нд 19 цагт UB Palace их танхимд болох юм. Сонирхуулахад Пүүжээ хэдхэн хоногийн өмнө цоо шинэ лазер бөмбөртэй болжээ. Бөмбөрийг түүнд “Талх чихэр”
компанийнхан
бэлэглэсэн бөгөөд лазер бөмбөр анх удаа "HARANGA & Puje Drum
Show" тоглолтод нүргэлэх нь ээ.


24tsag.mn