
НЗДТГ, Азийн модель агентлаг хамтран зохион байгуулсан тус тэмцээнд 9 дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн буюу 16-19 насныхан оролцсон юм.
Энэхүү тэмцээн дан ганц тэмцээнээр зогсохгүй нийслэл хотын иргэн хүний заавал мэдэх шаардлагатай зүйл болох хувь хүний хөгжил, соёлын талаарх тусгай сургалтыг Азийн модель агентлагийн мэргэжлийн багш нар тэмцээний шилдэг оролцогчидод зааж олон ч шалгуураар шилдэг оролцогчид тунан үлдсэн байна.
Тэмцээний Тэргүүн байр ”Нийслэлийн Гоо охин 2014” тэмцээний титэмийн эзэнээр 1-р сургуулийн 10б ангийн сурагч Жавхлан овогтой Мөнгөнцацралт , дэд байр титэмийн эзэн Модель Гоо охиноор Н. Мишээлт , Өсөх ирээдүйтэй Шилдэг гоо охин шагналын эзэнээр Байгалмаа, Авьяаслаг Гоо охин Отгонням , Фото Гоо охин Хулан нар шаргарчээ. Мөн тэмцээний тэргүүн байр “ Нийслэлийн Өсвөрийн шилдэг Жентелман” хөвгүүнээр Жавхлан , Өсөх ирээдүйтэй Модель Мандахбаяр, Шилдэг илтгэгч жентелман Мөнх Од , Авьяаслаг Жентелман хөвгүүнээр Сугарсүх, фото жентелманээр Мөнхжаргал нар тус тус тодорчээ. Шилдэг залуус маань Нийслэлийн хотынхоо соёлыг өсвөрийнхөндөө сурталчилан ажиллах хүндтэй үүрэг хүлээн ажиллах аж . Энэхүү тэмцээн уламжлал болгон зохион байгуулагдах ажээ.


24tsag.mn