Францын гудамж дагуух барилгуудыг эзэмшигчид зураач Патрик Коммесийг урьж, графит зураг зуруулах дуртай байдаг. Тэрээр барилгын хана дээр усан будгаар гайхалтай зураг зурдаг нэрт мастер юм. Патрик уран бүтээлч нөхдийнхөө хамт Францын хотуудаар аялж, байшингийн ханан дээр хүн, шувуу, мод зэргийг дүрслэх болсон байна. Кафе, нарийн боовны дэлгүүр, сургуулийн цонх, тагтан дээр түүний үлгэрийн баатрууд дүүрэн бий. Бүх насны хүмүүсийн сонирхлыг татах ханын зураг нь хотын өнгө үзэмжийг сайжруулдаг байна.


















Сэтгэгдэл (1)