
Монгол улсын төрийн соёрхолт, дуучин Д.Болдын 11 дэх бие даасан “Хувцсаа тайчаад шид” цомог худалдаанд гараад удаагүй байгаа билээ. Тэрээр уг цомогтоо багтсан “Би дурламаар байна”, “Хувцсаа тайчаад шид” зэрэг дуунуудынхаа клипийг сонсогчиддоо хүргэсэн билээ. Харин энэ удаад түүний “Үүрийн гэгээнээр” дууны клип үзэгч, сонсогчдод хүрэхэд бэлэн болжээ. Тэрбээр шинэ клипээ өнөөдөр Дуучин Болд YouTube official channel болон Дуучин Болд фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүргэх гэж байна. “Үүрийн гэгээнээр” дууны клипийг “V” студи бүтээжээ.
Дашрамд сонирхуулахад “Хувцсаа тайчаад шид” цомог itunes, Amazon MP3, Spotify, Google play, Beats music, Shazam, Rdio, Nokia music, KKbox зэрэг цахим дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.
Т.Энхэлээ