
Өнөөдөр Сан Антонио хотод болсон NBA-гийн аваргын төлөөх эхний тоглолт маш хүнд нөхцөлд өндөрлөлөө. Тодруулбал тоглолт болсон AT&T ордны агааржуулалтын систем ажиллаагүйгээс тоглогчид болон үзэгчид маш халуун нөхцөлд тоглолтыг дуусгасан юм. Бухимдсан үзэгчид дэвүүр ашиглаж байсан бол тоглогчид ихэд ядарч, ойр ойрхон
сэлгээний суудалд сууцгааж байсан гэнэ. Ордны дотор 29 хэмийн дулаан байжээ. Өмнө жилийн финалын эхний тоглолт мөн барцадтай болсон бөгөөд ордны утасгүй интернет ажиллаагүй билээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)