Өнгөрсөн зургадугаар сард “Гурван гал” эмнэлэгт амаржиж охинтой болсон дуучин Ч.Уранхолбоо буюу Ану ээж болсоноосоо хойш олны хараанд бүр ч өртөөд байх шиг. Өөрөөр хэлбэл түүний ээж болсон дүр төрх, охинтойгоо байгаа нь хүмүүсийн анхаарлыг ихэд татах болжээ. Түүнийг хүүхдээ олонд мэдэгдэлгүй явсаар төрүүлсэн нь лам багшийнх нь захиас юм. Учир нь Ч.Анугийн гэр бүлийн хүндэлж явдаг лам багш нь хүүхдээ олны хэл амнаас хол байгаарай гэсний дагуу амаржитлаа ихээхэн нууцалж байжээ. Төрснөөсөө хойш 7 хоногийн дараа ажилдаа орж “Cosmоpolitan” сэтгүүлийн зураг авалтанд ороод явсан учир хүмүүс гайхаж, зарим нь төрсөн нь үнэн, зарим нь худлаа гэхчилэнгээр янз бүрээр ярьж байсан юм. Тэгвэл хүүхэд нь ой хүрэх гэж байгаа Ч.Анугийн охинтойгоо авахуулсан зарим зургийг дэлгэж байна.

Сэтгэгдэл (1)