Манай спортын тамирчид маань байнга шахуу хөдөө орон нутгаар явж, цэвэр агаар, нам жим орчинд бэлтгэл сургуулилтаа хийдэг. Яг л байгаа орчиндоо зохицож ядарч цуцахгүйгээр бэлтгэх сургуулилтаа хийдэг тамирчид маань зуны улиралд өөр өөрсдийн гэсэн лагер, зуслан, бэлтгэлийн газартаа очиж ирэх наадам, тэмцээнийхээ бэлтгэлийг базаадаг уламжлалтай. Тэгвэл элдэв төрлийн мэх, эргэлдсэн алаг нүд, эрхэм алдар цолоороо бусдад танигдсан М.Бундмаа мөн л агаар салхинд гарч, бэлтгэлээ хийгээд эхэлжээ. Саяхан тэрбээр цахим хуудаснаа угаалгын машинаас холдож гараараа хувцсаа угааж тавьсанаа дэлгэсэн байна. Харин үүнийг нь харсан иргэд болоод спортын сонирхолтнууд ихэд дэмжиж байна. Тиймээс ч М.Бундмаагийн угаалга үйлдсэн зурган дээр их л олон коммент, лайк цуглажээ.

