Монголын драмын урлагт цэл залуугаараа нэр алдраа дархалсан найруулагч Н.Наранбаатарын Төрийн соёрхолт цолны найр Баянгол зочид буудалд нижгэр болж өнгөрчээ. Монголын драмын урлагийн оргил болсон Улсын драмын эрдмийн театрын Ерөнхий найруулагчийн хувьд Н.Наранбаатарын найранд урлагийнхан тэр чигтээ хүрэлцэн ирсэн байна.
Дэлхийн театруудын чансааг тодорхойлдог алдарт “Гамлет”-ийг найруулан тавьсан найруулагч Н.Наранбаатар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн бөгөөд ийнхүү зуны эхэн сарын билэгт өдрийг тохиолдуулан Төрийн соёрхлын хүндэтгэлийн дайллагаа хийжээ. Цолны найрын зургуудыг хүргэж байна.












24tsag.mn
Сэтгэгдэл (3)