
Багын ахлагчаар үндэсний шигшээ багийн ахлах мэргэжилтэн А.Энхтөр ажиллаж байгаа бөгөөд тэмцээнд Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин О.Гүндэгмаа ОУХМ Э.Даваахүү, О.Янжинлхам тэргүүтэй мэргэн буучид өрсөлдөж байгаа юм.
О.Гүндэгмаа гавьяатын хувьд сүүлийн үед тэмцээн уралдаануудад амжилттай оролцсоор байгаа. Лондонгийн олимпийн дараа ихрүүдээ төрүүлж, хэсэг хугацаанд их спортоосоо хөндийрсөн тэрбээр ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанийн Гренадад болох дэлхийн аваргад өрсөлдөж 2016 оны олимпийн эрхийн төлөө цэц мэргэнээ сорих юм.
24tsag.mn