
Тэгвэл энэ жил Завхан аймгийн "Засагт хан" дэвжээний бөхчүүд баяр хамгийн түрүүнд наадмын бэлтгэлдээ гарлаа. Улсын гарьд Б.Гончигдамба тэргүүлсэн, улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр, аймгийн арслан Ж.Сүхбат, Л.Лхагва-Очир, Ш.Пүрэвгарьд, аймгийн харцага Т.Бэгзсүрэн, аймгийн начин Б.Даваадорж нарын 40 орчим бөх нутгийнхаа "Даян"амралтын газарт бэлтгэлд гарсан байна. "Засагт хан" дэвжээний бөхчүүд энэ сардаа нутагтаа бэлтгэл хийх бол ирэх сарын 1-нээс "Сүүж" уулын амралтад үргэлжлүүлэн сэргэлтийн бэлтгэлд гарна.
Харин энэ долоо хоногт "Увс нуур", "Булганхангай" дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарах аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)