
NBA-гийн аваргын төлөөх цувралын хоёр дахь тоглолтод "Майами Хит" ялалт байгууллаа. “Сан Антонио Спөрс”-ийн талбай дээр болсон энэхүү тоглолтод зочин баг 98:96 онооны харьцаатай хожсоноор цувралыг 1:1 болгож тэнцүүлсэн. Өнөөдрийн тоглолтод ЛеБрон Жэймс 35 оноогоор багаа хошуучилжээ. Аваргын төлөөх цувралын гурав дахь тоглолт "Майами Хит"-ийн талбай дээр зургадугаар сарын 10-ний өглөө 08.00 цагаас /Улаанбаатарын цагаар/ болно.

24tsag.mn