Өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар хотынхон амар амгаланг мэдэрлээ. Төмөр хүлгээ гэртээ сойсон хотынхон энэ өдрийг явган алхах, дугуй унах зэргээр спортлог өнгөрүүлсэн. Энэ өдөр зохиогдсон хамгийн том арга хэмжээ "Улаанбаатар Марафон 2014" гүйлтийн тэмцээн байв. Тэмцээнд дэлхийд алдартай марафон гүйлтийн тамирчдаас авахуулаад дарга цэргүүд ч өргөнөөр оролцсон юм. Тодруулбал Соёл Спорт Аялал Жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл энэ өдрийн хамгийн "үлгэр жишээ", "спортлог" сайдаар тодорчээ. Тэрээр өндөр өсгийт дээр чадварлаг гүйсэн бөгөөд энэхүү гүйлт нь түүнд "сайн жүжигчин" хочийг авчирсан байна.