
Энэ жилийн "Солонгосын соёлын өдөр" арга хэмжээ "Сэтгэл татам Солонгос орон" сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд иргэдэд Солонгосын соёлтой биечлэн танилцах боломжийг олгох юм. Тодруулбал ЕБС-ын сурагчдын дунд Солонгосын энхтайван эв нэгдлийг илэрхийлсэн гар зургийн уралдаан явагдаж нийт 16 сурагчид шагнал гардуулах аж. Мөн солонгос үндэсний хоол, бүжиг Таеквондогийн үзүүлэх тоглолт болохоос гадна Солонгосын K-pop урсгалын Fiestar хамтлаг хүрэлцэн ирж ая дуугаа өргөх гэнэ.
Солонгосын "KBS" телевизээс уламжлал ёсоор зохион байгуулдаг "K POP World festival"-д Монголыг төлөөлөн оролцох оролцогчдыг сонгон шалгаруулах уралдаант тэмцээн болох юм байна.
Энэхүү арга хэмжээг Солонгосын KCBN, Монголын UBS телевизүүд шууд дамжуулах бөгөөд Usteam ашиглан интернетээр дэлхий дахинд шууд цацах аж. Солонгосын соёлын өдрийн тасалбарыг Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн үүдэнд үнэгүй тараах юм байна.
24tsag.mn