
NBA-гийн аваргын төлөөх гурав дахь тоглолт Сан Антонио Спөрс багийн хожлоор өндөрлөлөө. Өнөөдрийн тоглолт Майами Хит багийн талбай дээр явагдсан боловч тэд 92:111 харьцаатайгаар буюу 19 онооны зөрүүгээр ялагдал хүлээсэн. "Спөрс"-өөс Кавай Леонард 29 оноогоор багаа хошуучилжээ. Харин талбайн эздээс ЛэБрон Жэймс, Дуэйн Вэйд нар тус бүр 22 оноо авсан байна. Ийнхүү Спөрс цувралыг 2:1 харьцаатай хошуучилж эхэлсэн бөгөөд дараагийн тоглолт Майами хотод болно.

24tsag.mn