Хойд Америкийн “Clingfish” хэмээх загас нь хэвлийн хөндийдөө ямар ч биетийг сорж чадах дугуй хэлбэртэй хүүдийтэй учир хад, далайн амьтдыг өргөж чадна. Энэ ховор амьтан биеийн жингээсээ 300 дахин хүнд биетийг өргөдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Вашингтоны их сургуулийн биологич Адам Саммерс загасны хүүдий ямар ч биетийг өөртөө наалдуулах чадвартай гэж үзэж байна. Хад чулуу ихтэй, далайн ширүүн давалгаатай газар амьдардаг энэ амьтан хүнд нөхцөлийг даван туулах онцгой чадвартай ажээ. Загасны хүүдий он удаан жилийн турш хувьсан өөрчлөгдсөөр иржээ.


