Токио хотод ‘Bar Prince’ гэдэг сонирхолтой ресторан бий. Энэ рестораны зөөгч, барменууд нь бүгд эмэгтэйчүүд гэдгийг үйлчлүүлэгчид тэр бүр мэддэггүй. Учир нь тэд бүгд эрэгтэй хүн шиг хувцаслаж, үсээ тайруулан үйлчлүүлэгч бүсгүйчүүдэд гүнж болсон юм шиг сайхан сэтгэгдэл төрүүлдэг байна. Тиймээс үйлчлүүлэгчид ханхүү нараар үйлчлүүлж байгаа гэж итгэдэг гэнэ. Шөнийн цагаар баар, өдөрт кафе хэлбэрээр үйл ажиллагаа явуулж гарын хоол, кофегоор дайлдаг. Японы орчин үеийн залуусын хүйсийг ялгахад төвөгтэй болжээ.





Сэтгэгдэл (2)