
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадмыг нэрт хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн охин, гоцлол төгөлдөр хуурч С.Саянцэцэг зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн наадамд Ази, Европ, Америк, Латин Америк зэрэг арав гаруй орны 40 орчим хөгжимчин залуус цугларан авьяас чадвараараа өрсөлдөх юм байна. Харин манай улсаас гурван төгөлдөр хуурч энэхүү наадамд өрсөлдөхөөр хүлгийн жолоо залжээ.
24tsag.mn