
Энэхүү арга хэмжээний үеэр их сургуулийн төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулахаас гадна төгсөгчдөд офицер цол олгох, тангараг өргөх, Сүхбаатар жанжины хөшөөнд цэцэг өргөх юм.
Тус сургуулийг энэ хичээлийн жилд Цагдаагийн ажил-эрх зүй мэргэжлээр өдрийн ангийг нийт 220, эчнээ ангийг 94 сонсогч төгсөж байгаа юм байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажил-эрх зүй мэргэжлээр өдрийн ангийг 30, эчнээ ангийг 20 сонсогч төгсөж байгаа бол Онцгой байдлын ажил-эрх зүй мэргэжлээр 25, эрх зүй мэргэжлээр эчнээ ангийг 70 сонсогч төгсөж байгаа ажээ. Эдгээрээс гадна Удирдлагын сургуулийн анхны төгсөлт энэ жил тохиож байгаа бөгөөд тус сургуулийг Стратеги-тактик, удирдлага мэргэжлээр 16 сонсогч төгсөнө.
24tsag.mn