
Орчин үеийн “Учиртай гурван толгой” кинонд Нансалмаагийн дүрээр олонд танигдсан “Эра модель” агентлагийн загвар өмсөгч Б.Сайнаа хэд хэдэн кинонд дүр бүтээж чадварлаг уран бүтээлч гэдгээ нотолсон. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн тэрбээр айлын эхнэр болсноосоо хойш нам гүмхэн байх болсон. Тэгвэл жүжигчин, загвар өмсөгч бүсгүй өдгөө хоёрдахь хүүхдээ өлгийдөн авлаа. Түүний анхны хүүхэд охин байсан бол өнөөдөр 3.9 кг хүүтэй болсон байна.