
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн нэрийг Лампанов гэдэг байжээ. Түүнийг төрөх үед хөдөөнөөс хамаатны ах нь хотод ирчихсэн байжээ. Энэ үед хамгийн анх удаа гэрлийн ламп харж үзсэн байна. Ингээд ах нь анх удаа харсан сонин содон зүйлийнхээ нэрээр дүүгээ нэрлэжээ. С.Ламбаа том болж нас нэмэх тусам Лампанов гэдэг нэрнээсээ ичдэг болсон учир хожим нэрээ сольсон байна. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр чуулганы хуралдааны үеэр олон нийтэд ярьж өгсөн юм. Учир нь Монгол хэлний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр монголжсон гадаад үгүүдийг орчуулах хэрэгтэй гэсэн саналыг гаргасан юм. Ялангуяа ламп гэх мэт. Харин хариуд нь УИХ-ын дарга З.Энхболд ламп гэдэг үгийг орчуулчихсан. С.Ламбаа даргыг Лампанов гэдэг байсан түүхийг мэдэх үү хэмээн ярьснаар дээрх яриа эхэлсэн юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)