Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэт хөлрөлт буюу гипергидрозыг анагаах нь

2014-6-15
0
ЖИРГЭХ

111    Хөлрөх нь хүний биеийг хэт халахаас сэргийлж байдаг. Гэвч халуун, хүйтэн гэж ялгалгүйгээр хэт хөлрөх нь олон хүний бие махбодийн болон сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулдаг. Хэт хөлрөлтийг анагаах ухаанд гипергидроз гэдэг.  

Төрөл зүйл
Хэт хөлрөлт нь бүх биеийг хамарсан, эсвэл хэсэг газрын гэсэн хоёр янз байдаг. Үүнд:

-Бүх биеийг хамарсан хэт хөлрөлт нь маш олон хүнд эмгэгийн үр дагавар байж болзошгүй тул тун анхааралтай хандаж, эмчид яаралтай хандаж үзүүлэх хэрэгтэй.

-Хэсэгчилсэн хэт хөлрөлт нь дотоод шүүрэл, мэдрэлийн систем, зүрх судасны систем зэрэгтэй холбоотой байж болзошгүй тул мөн л эмчид үзүүлэх хэрэгтэй.

Эмчилгээ

Дээр өгүүлсэнчлэн хэт хөлрөлттэй болсон үед юуны өмнө эмчид үзүүлэн ямар нэг өвчин эмгэг байгаа эсэхийг магадлан тогтоох шаардлагатай. Үзлэг, оношлогооны явцад хэт хөлрөлт үүсгэж болох ямар нэг өвчин эмгэг илэрвэл тэдгээрийн эсрэг эмчилгээ хийнэ.

Харин ямар нэг өвчин эмгэг илрээгүй бол хэт хөлрөлтийн эсрэг эмчилгээг хийнэ. Хэт хөлрөлт буюу гипергидрозыг мэс заслын бус ба мэслийн гэсэн хоёр аргаар эмчилдэг.

Мэс заслын бус


-Эхлээд цайртай тос, тальк, хөлрөлтийг багасгадаг түрхлэг г.м. мэс заслын бус аргаар эмчилж үздэг /зөвхөн эмчийн заалтын дагуу/.

-Хэт хөлрөлт нь сэтгэлийн хөөрөлтэй холбоотой байдаг бол валериан ханд гэх мэт тайвшруулах үйлчилгээтэй ханд, бэлдмэлүүдийг хэрэглэж болно.

-Эдгээр аргууд тус болоогүй үед зүү эмчилгээ, физик эмчилгээ, Ботокс эмийн эмчилгээг хэрэглэдэг.

-Физик эмчилгээний үед Дрионик болон түүнтэй төстэй багажийг хэрэглэдэг. Ингэхэд усанд тархсан цахилгаан гүйдлийн тусламжтайгаар хөлсний булчирхайн үйл ажиллагааг бууруулснаар хөлрөлт багасна. Үр дүн нь 4-6 долоо хоног хадгалагддаг.

-Ботокс эмийн эмчилгээний үед тус бэлдмэлийг тариураар арьсан доогуур тарьдаг /зөвхөн эмчийн заалтын дагуу, эмчийн хяналтан дор/ . Үр дүнд нь арьсан дотуур явж байгаа мэдрэлийн болон булчингийн эдэд хориг үүсч хөлсний булчирхай нь ажиллахгүй болдог. Ийм эмчилгээний үр дүн нь 6-9 сар хадгалагддаг.

Мэс заслын эмчилгээ


Энэ төрлийн эмчилгээнд симпатэктоми, эндоскоп симпатэктоми, суганы хонхорхойн липосакци, кюретаж орно.

-Симпатэктоми нь мэдрэлийн авах гэсэн утгатай ч үнэндээ бол мэдрэлийг авалгүйгээр шахаж дардаг. Симпатик мэдрэлийн системийн гол судал нь нугасны дагуу явдаг бөгөөд цээжний орчимд гар руу чиглэн салбарладаг /алга хэт хөлрөмтгий үед/ . Хэрэв энэ салбарласан дээр нь хаалт тавьбал хөлс гарах тушаал өгч байгаа мэдрэлийн импульс нь хөлсний булчирхайд хүрэхгүй болж, хөлрөхгүй болно.

Гэхдээ зарим тохиолдолд ингэж мэс засал хийлгэсний дараа бие махбодид өөрчлөлт гарч нөхөх хэт хөлрөлт гээч үүсдэг. Өөрөөр хэлбэл алга хөлрөхгүй болсны дараа хүний бие нь нуруу, гэдэс, эсвэл хөлийн хөлрөлтийг нэмэгдүүлэх замаар ялгарах хөлсний хэмжээг нөхдөг. Ийм нөхөх хэт хөлрөлт үүсвэл мэдрэлийн дарсан хаалтыг 3 сарын дотор авах юм бол мэдрэлийн эсийн үйл ажиллагаа эргэн сэргэдэг. Харин гурван сараас хэтэрвэл мэдрэлийн эсийн үйл ажиллагаа сэргэхгүй. Иймд мэс ажилбар хийлгэх эсэх талаар мэргэжлийн эмчтэй сайн ярилцаж бодох хэрэгтэй.

-Тавхай хэт хөлрөмтгий үед симпатэктоми хийдэг ч хөл рүү чигэлсэн мэдрэл нь бэлгийн системтэй холбогдсон байдаг болохоор хагалгааны дараа хөл хөлрөхөө болих ч хөвчрөл алдагдах, хэт хурдан дур тавих г.м. хүндрэл бий болно. Иймд мөн л сайн бодох хэрэгтэй.

Алга хөлрөх, хөлрөмтгий үед суганы симпатэктоми гэсэн хагалгааг хийдэг. Энэ үед суганы мэдрэлийг /баруун зүүн талд тус бүр 3 мэдрэл явдаг/ тус бүрт нь тусгай дарагчаар дардаг.

-Суга хэт хөлрөмтгий болсон үед кюретаж гэсэн хагалгааг хийдэг. Биеийн бусад хэсэгт хөлсний булчирхай нь арьсны гүнд байдаг бол зөвхөн суганд л арьсан доорх эсийн дунд 5 мм орчмын гүнд байдаг болохоор энэ хагалгааг биеийн өөр хэсэгт хийх боломжгүй. Ийнхүү суганы хөлсний булчирхайг кюретк буюу хусуураар авч хаядаг. Суганы арьсан доторх хөлсний булчирхай нь үлддэг болохоор хөлрөлт бүрмөсөн арилахгүй бага хэмжээгээр үлдэнэ. Гэхдээ суганы арьсан завсрах хөлсний булчирхай нь нийт хэмжээний ердөө 30% байдаг.

-Суганы хонхорхойн липосакц /өөхийг соруулах/ хагалгааг гол төлөв тарган хүмүүст хийдэг.

Мэс заслыг зөвхөн бусад арга нь үр дүнгүй үед эмчийн заалтаар хийдэг байна.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
    5 цаг 10 мин
  • Танилц: Дэлхийн адууны өдөр"-ийн арга хэмжээний хөтөлбөр
    5 цаг 14 мин
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
    5 цаг 25 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
    6 цаг 14 мин
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
    7 цаг 28 мин
  • Долоодугаар сарын байдлаар 418 мянган жуулчин иржээ
    7 цаг 34 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    7 цаг 36 мин
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
    Өчигдөр 13 цаг 27 мин
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    Уржигдар 19 цаг 26 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    Уржигдар 19 цаг 19 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    Уржигдар 16 цаг 33 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    Уржигдар 11 цаг 29 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    Уржигдар 10 цаг 07 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    Уржигдар 09 цаг 15 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    2026-07-02
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    2026-07-02
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    2026-07-02
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК