
Өнөө жилийн ЭЕШ-ын гол онцлог бол Монгол хэл, бичгийн шалгалтыг бүх шалгуулагчид өгч байгаа явдал юм. Энэ нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, харилцааны түвшинг тогтоох, дархлааг сайжруулах зорилготой бөгөөд энэ жил анх удаа авч байгаа учраас босго оноо тогтоогоогүй. Монгол хэл, бичгийн шалгалт өгч бусад шалгалтаа өгөх эрхтэй болсон шалгуулагчид өнөөдрөөс эзэмших мэргэжлийнхээ дагуу шалгалт өгөх юм байна. Өнөөдөр орос, англи, химийн хичээлээр шалгалт авч байгаа аж.
ЭЕШ-ын хуваарийг танилцуулж байна.
