NBA-гийн аваргын төлөөх тав дахь тоглолтод “Сан Антонио Спөрс” сүүлийн хоёр жилийн аварга “Майами Хит” багийг 104:87 онооны харьцаатай хожлоо. Ийнхүү цувралыг 4:1 болгосон "Сан Антонио Спөрс” NBA-гийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж байгаа юм. Тоглолтын эхнээс "Спөрс” бүхнийг энд дуусгахаар шийдсэн нь тодорхой харагдаж байсан бөгөөд тэдний эрч хүчтэй довтолгоо "Майами”-д боломж бараг өгсөнгүй. Тоглолтын гуравдугаар үеэс Спөрс онооны зөрүүг холдуулан эргэж харалгүй тэргүүлсээр NBA-н цомыг авч чадлаа. Өнөөдрийн тоглолтод “Сан Антонио Спөрс”-ийн Кавай Леонард 22 оноо, 10
самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлэв. Харин “Майами Хит” багаас
ЛеБрон Жэймс 31 оноогоор багаа хошуучилжээ. Сонирхуулахад “Сан Антонио Спөрс” 1999, 2003, 2005, 2007 онд NBA-гийн аварга болж байсан билээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)