
Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр шөнийн цэнгээний газруудад иргэд цугларч тоглолт үздэг. Тоглолтыг шууд дамжуулан үзүүлэх үйлчилгээний газрууд болох байнгын үйл ажиллагаатай шөнийн цэнгээний газар, ресторан, пабууд пүрэв, баасан, бямба гаригт 00.00 цагаас 03.00 цаг хүртэл ажиллаж юм байна. Гэхдээ иргэдэд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй аж. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамж гарсан байна. 21 нас хүрээгүй хүүхэд залуус согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр хөлбөмбөгийн тоглолт үзүүлэх үйлчилгээний газруудаад үйлчлүүлж болно. Хэрвээ согтууруулах ундаагаар үйлчилвэл Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газраас тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)