Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Цэрэн: Жимсэнд хэрэглэдэг пектинийг сүүн бүтээгдэхүүнд ашиглаж байна

2014-6-18
0
ЖИРГЭХ

цэрэнМонголын хэрэглэгчийн эрх, боловсролын холбооны тэргүүн Б.Цэрэнтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар ярилцлаа.

-Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж яг юуг хэлээд байна вэ. Иргэдийн ойлголт төдийлөн сайн байдаггүй?

-Аливаа хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн технологиор гаргаж авахад үнэр, амт, өнгө оруулах зэргээр тодорхой хэмжээний нэмэлт бодисыг хийдэг. Түүнийг нь хүнсний нэмэлт гэж яриад байгаа юм. Өнөөдөр хүнсний үйлдвэрлэлд технологийн зориулалтаар    хэрэглэдэг бодисын асуудал хүчтэй яригдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнсний зориулалтаар ашигладаг бодис, хольц нь манай хууль тогтоомжид ямар байдаг. Үйлдвэрлэлийн явцдаа ямар байгаа талаар иргэдэд төдийлөн сайн мэддэггүй. Нэг ёсондоо муу байна. Уг нь хэрэглэпнийн боловсрол өндер байх тусам үйлдвэрлэгчдийг зохих стандарт хуулиа дагаж мөрдөхийг шахаж шаарддаг. Гэтэл өнөөдөр хэрэглэгчийн боловсролын төвшин муу байгаагаас маш олон төрлийн нэмэлт хольцтой бүтээгдэхүүнийг сав баглаанд нь хууртаж худалдаж авч байна.

-Хүнсний бүтээгдэхүүнд нэмэлт хэрэглэх хууль тогтоомж манайд ямар байдаг вэ?

-Манайд “MNS САС-1922007” гээд хүнсний стандартыг 2007 онд баталсан. Нэг ёсондоо Монгол Улсын нутаг дэвсгэрт  үйл  ажиллагаа явуулж байгаа  үйлдвэрлэгчдэд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бүх стандартыг мөрдүүлж эхэлсэн нь энэ. Гэхдээ үүнийг манайхан өөрсдөө зохиочхоогүй. Гадаадад мөрддөг стандартын хуулбар. Үүнд нь ундааны амт, өнгө, үнэр оруулагч, жимс гээд олон бүтээгдэхүүн ордог. Ингэхдээ тухайн бүтээгдэхүүний орц нь ямар байх ёстой юм. Нэмэлтийг нь бага хийх үү, их хийх үү гэдгийг нарийн тусгасан. Ундаан дээр нэг жишээ хэлье л дээ. Жишээ нь, хааяа ундаа уухад хоолой гашуу оргисон амт амтагддаг. Тэгвэл энэ нь хүнсний нэмэлтийг нь ихдүүлчихсэн гэсэн үг. Мөн тараг байна. Өнөөдөр манайд 30 хоногоос гурван cap хадгалдаг тараг худалдаалдаг. Гэхдээ тухайн тарагнуудад тодорхой хэмжээний хүнсний нэмэлт хийсэн байдаг.

-Тодорхой хэмжээний гэдэг нь. Яг хэчнээн төрлийн нэмэлт хийдэг юм бол?

-Дөрвөөс таван терлийн нэмэлт хийдэг. Гэтэл тухайн хүнсний нэмэлтүүд нь өнөөх 2007 онд баталсан баримт бичигт байна уу гээд үзэхээр байдаггүй. Дээрээс нь байдаггүй юм байна гээд хориглох гэхээр бас чаддаггүй юм. Уг нь хүнсний нэмэлтийг хамгиин энгийнээр оилговол тухайн бүтээгдэхүүнд туслах зорилгоор орж байгаа зүйл. Өөрөөр хэлбэл, үндсэн шинж чанарыг нь алдахгүй гэсэн үг. Тухайлбал, эсэлтийн төвшинг тогтворжуулах, өнгө оруулах гэх зэргээр. Үүнд нь элсэн чихэр ч орно. Хэдийгээр олон улсын төвшинд үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг ч манайд болохгүй юмыг нь хэрэглэдэг тогтолцоо бий болчихоод байгаа юм.Хүнсний нэмэлтийн бүх төрлийг ангилж оруулсан 200-300 хуудастай стандарт байдаг. Өнөөдөр тараган дээр гэхэд дотоодын гол үйлдвэрлэгчид таван нэр терлийн нэмэлтийг хэрэглэдэг. Г этэл “MNS САС-1922007” стандартын 4.2.1.13.2 дээр нярай болон бага насны хүүхдэд тусгай төрлийн жоронд зөвшөөрсөн хүнсний нэмэлтүүдийг өгөхийг хориглосон байдаг. Гэтэл өнөөдөр бид тарагийг хэнд өгдөг билээ. Хүүхдүүддээ л өгдөг. Нэг ёсондоо хориглосон хүнсний нэмэлттэй бүтээгдэхүүнийг хүүхдүүддээ өгч байна.

-Дөрвөөс таван төрлийн хүнсний нэмэлт гэдгээ тодорхой хэлж болох уу?


-Дотоодын үйлдвэрлэгчдийн тараганд хийж байгаа хүнсний нэмэлт нь Е-440 пектин гэдэг бодис байдаг. Мөн Е-451 фосфорын хүчлийн давс гэж бий. Пектиний хувьд ямар үйлчилгээтэй юм бэ гэхээр өтгөрүүлэх, нөөшлөх буюу хадгалах. Харин фосфорын хүчлийн давсыг сүүн бүтээгдэхүүнд хэрэглэдэггүй. Махан болон гурилан бүтээгдэхүүнд нөөшлөх буюу хадгалалтын хугацааг уртасгах зориулалтаар хэрэглэдэг. Олон улсад голцуу синтетик аргаар гаргаж авсан будагч, тогтворжуулагч химийн гаралтай бодис гэж үздэг юм билээ. Мэдээж байгалийн гаралтай ч байж болно. Зөвхөн манайд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд ярихад шүү дээ. Гэтэл манайд мөрдөж байгаа стандартаар Е-451 фосфорын хүчлийг юунд хэрэглэдгийг нь үзэхээр хатаамал шар сүү, бяслагаас бусад шар сүүн бүтээгдэхүүн, цөцгийн тосонд хэрэглэхээр заасан байгаа юм. Үүрэг нь болохоор хүчлийг зохицуулагч, чийгбаригч. Пектинийг гэхэд л зөвхөн жимсэнд хэрэглэхээр заасан байхад сүүн бүтээгдэхүүнд хэрэглээд явж байна.

-Таныхаар жимсэнд хэрэглэх нэмэлтийг тараганд хэрэглээд байна гэсэн үг үү?


-Тийм. Ерөөсөө л ундааны хэлбэр рүү оруулаад байгаа юм. Хүмүүс ярьдаг. Өөр чамд ямар нотлох баримт байна тэрийгээ гаргаад ир гэж. Гэтэл энэ нь төр, засгийн баталсан стандарт дээрээ тодорхой байна шүү дээ. Тухайлбал, хүнсний нэмэлтийн хоёрдугаар зүйл дээр сүү, сүүн бүтээгдэхүүн, тараганд ямар нэмаптийг хэрэглэхийг тодорхой заасан байгаа. Тодорхой хэлбэл, дулаанаар боловсруулсан бүтээгдэхүүнд глицериний зицатил буюу дарсны тосны хүчлийг хэрэглэж болдог. Код нь 172д. Гэтэл дотоодын үйлдвэрлэгчид урд зүгийн технологи дээр суурилсан бүтээгдэхүүнийг зевшөөрөөгүй нэмэлтийг хольж хийгээд байна. Эргээд энэ нь тэдэнд ямар аюул дагуулж байгааг мэддэггүй. Манай Эрүүгийн хуульд стандартаас зевшөөрөөгүй зүйлийг эрүүгийн гэмт хэргээр тодорхойлчихсон байдаг. Нэг ёсондоо хэн нэгэн хэрэглэгч гомдол гаргавал тухайн үйлдвэрлэгч гэмт хэрэгтэн болох эрсдэлтэй. Тиймээс 2007 онд баталсан баримт бичгүүдээ зөв зүйтэй өөрчлөх хэрэгтэй.

-Дотоодын үйлдвэрлэгчид монгол малынхаа сүүгээр сүү, сүүн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гэж ярьж байгаа?


-Үндсэндээ ундааны үйлдвэрүүд сүү, сүүн бүтээгдэхүүн тараг үйлдвэрлэдэг болсон. Нарийн яривал тэд малтайдаа тараг хийгээд байгаа юм биш шүү дээ. Харин үйлдвэрлэх технологи нь амархан байгаа юм. Тодорхой хэлбэл, ундаа хийдэг автомат найрлага дээрээ давхар хийчихдэг байхгүй юу. Орцын тухайд хуурай сүү импортоор авчирч усаар сэргээгээд дотор нь хүнсний нэмэлт хийж хадгалалтын хугацаанд зохицуулалт хийж савлаад зарж байна. Гэтэл энэ байдлаар цааш явбал 10 жилийн дараа юу болох вэ. Монгол малынхаа ашиг шимээр тараг хийдэг зүйл мартагдана. Үүнийгээ дагаад малчид сүүгээ зарж чадахаа болино. Сүүний чиглэлийн үнээ үйлдвэрлэгдэхээ болино. Харин Шинэ Зеланд; Австрали, Хятадын хуурай сүүний хараат болно. Нэг ёсондоо тэндээс хуурай сүүгээ авчраад л бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болно. Уг нь Үйлдвэр хөдөө, аж ахуйн яамнаас хуурай сүүний импортод квот тогтоосон байдаг юм билээ.

-Тэр нь хэд байдаг юм бол?

мэдэхгүи байна. Ямар ч байсан холбогдох яамнаас нь хуурай сүүний импортод квот тогтоосон гэж албаны хүнээс сонсоод би хувьдаа баяртай байгаа. Хамгийн гол нь одоо бид яах ёстой вэ гэхээр сүүний чиглэлийн өндөр ашиггай үнээнүүдийг нь гадаадаас оруулж ирье. Өндөр технологийг нь оруулж ирье. Бэлэн хийчихсэн зүйлийг нь биш херс суурийг нь оруулж ирье. Өнөөдөр төр засаг их мөнгөтэй байгаашүүдээ.Тиймээстехнологийг нь оруулж ирээд үнээг нь саагаад үйлдвэрүүдэд нь бүтээгдэхүүнийг нь нийлүүлэх замаар иргэдийн хэрэгцээг хангая. Бүр цаашлаад гадагшаа экспортлоё. Гэтэл бид алтаа л ухаад байна. Үүний цаана сүү, сүүн бүтээгдэхүүн гэсэн цагаан алт байна. Бидэнд боломж байна. Хамгийн гол нь гарцаа л олох хэрэгтэй. Тэгэхгүйгээр хэн хэнийхээ бичиг цаасыг хүлээгээд бүтэхгүй. Уг нь бид шинэ юм хийх гээд байгаа юм биш шүү дээ. Уул уурхай бол харьцангуй шинэ технологидоо орох байх. Харин 25 жилийн емнө буюу 1960-1990 оны хооронд фермерийн аж ахуйг Монгол Улс нэвтрүүлчихсэн байсан. Тэгэхэд 400-800 үнээтэй 100-200 ферм ажиллаж байлаа. Өдөрт 200 тонн сүү цуглуулаад сүүний үйлдвэрүүд нь болввсруулж байсан. Иргэд санаж байгаа бол дэлгүүрийн үүдэнд бүхэл бүтэн усны машин шиг цистертэй сүү ирэхэд 30 минутад дуусдаг байсан. Гэтэл өнөөдөр дэлгүүрийн лангуун дээр 10 ширхэг савтай сүү, тараг 10 хоноод ч зарагдахгүй байна. Ийм асуудал цэвэр усан дээр ч байгаа. Зурагтаар нарийн сайхан технологиор гаргаж авсан гэж ярьдаг. Үнэндээ амтыг нь зөөлрүүлчихээд байгаа юм. Яагаад гэхээр цэвэр уснууд крантны л ус байгаа байхгүй юу. Нэг ёсондоо шугам хоолойн ус. Харин үйлдвэрлэлийн замаар орохдоо тодорхой хэмжээнд шүүлтүүр хийгээд л хүнд амтагдахын амтлагч хийчихсэн байгаа. Мөн алимны ундаа гэж ярьдаг. Ургадгийг нь эс тооцвол манайд алим ургадаггүй. Бэлэн сироп авчраад хийдгийн энгийн жишээ энэ. Мөн гүзээлзгэнэтэй, банантай тараг гэж байна. Монголд банан ургадаггүй л байхгүй юу. Ерөөсөө л хүнсний нэмэлт хийх замаар хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлж байгаа л нэг хэлбэр. Тиймээс бид үндэсний хэмжээний 5-10 нэр төрлийн хоолтой болмоор байгаа юм. Түүнийг нь дэлгүүрүүд нь нэгдүгээр эгнээндээ тавьж худалддаг байх ёстой.

-Стандартаараа хориглосон хүнсний нэмэлтийг хольж байгаа нь хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?


-Үүнийг бодит баримт жишээн дээр хэлэхэд хэцүү. Яагаад гэхээр манайхан гэдэс нь өвдөед гүйлгэчихгүй бол болчлоо гэж ойлгодог. Гэтэл арав, хорин жилийн дараа ямар суурь өвчлөл, хүний биед сөрөг нөлөөтэй өөрчлөлт гарахыг үгүйсгэх аргагүй. Жишээлбэл, тарагны хадгалалтын хугацааг уртасгах, исэлтийг тогтворжуулах зорилгоор ашигладаг хүнсний нэмэлт хүний ходоодны аминлаг, хүчиллэг эсийг байхгүй болгохгүй гэх баталгаа алга. Энэ асуудалд ч манай хоол судлалын байгууллагууд маш муу ажиллаж байгаа.

-Уг нь мэргэжлийн байгууллага, лаборатори гэж байгаа шүү дээ?

-Үнэнийг хэлэхэд тэд ч тоггоож чаддаггүй юм. Тогтоож чадахгүй байна гэдэг чинь үр дүнг харж чадахгүй гэсэн үг. Өнөөдөр яг юу хийж байна вэ гэхээр гэдэс өвдөж байна уу, өвдөхгүй байна уу гэдгийг нь үзэж байна.

-Таныхаар энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд юу хийх ёстой гэж?


-Эх оронч бүтээгдэхүүнтэй болох. Үүнд нь, хэрэглэгч, үйлдврлэгч, төр засгийн зүгээс анхаарлаа тавъя. Хамгийн энгийн жишээ нь бэлэн гоймон. Үүнээс бид яаж татгалзаж болох вэ. Өнөедөр гудамж болгонд гоймонгийн газар байна. Түүнийг нь хэн идэж байна Мочгэтыы ИОЭЭЯУЙ бапоом залуучууд, хүүхдүүд л идэж байна. Юунд нь болоод идэж байна гэхээр зүгээр л амтанд болдог. Бэлэн гоймон бол хүүхдийн бантанд өгөх хэмжээний гурилыг зуураад хэрччихсэн зүйл шүү дээ. Дээр нь, жижигхэн цаастай хүнсний нэмэлтүүд орсон холигч хийчихсэн зүйлийг өнөөдөр хөлсөө урсгаад идэж байна. Гэтэл бэлэн гоймон идсэнээр ходоодонд орж задрахаар нөгөө хүчтэй нэмэлтүүд нь хүний тухайн үеийн сэрэл мэдрэлийг нь дарчихдаг. Нэгёсондоохоолшихгүй, амтлах төдий л болдог. Тэгэхээр энэ асуудлыг цэгцлэхийн тулд дотоодын үйлдвэрлэгчид нэгдэж байгаад бэлэн гоймонг орлох бүтээгдэхүүн гаргаж ирэх ёстой. Өөрөөр хэлбэл, лапшагаа идэж байх юм уу эсвэл сүүтэй будаагаа идэх юм уу гэх зэргээр. Өнөөдөр бид байгаа хэдэн төгрөгөө Солонгос, Хятадын бэлэн гоймонд л өгч байна. Хэрвээ гурил үйлдвэрлэгчид нь гурилаа, мах үйлдвэрлэгчид нь махаа нийлүүлэх замаар тал талаасаа нэгдвэл бэлэн гоймонгоос илүү бүтээгдэхүүн гаргаж чадна.
С.Гандөл
0
ЖИРГЭХ
Санал болгох
Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
3 настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан, үйлдлээ нуун далдлах зорилгоор онц харгис, хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон М.Э-д бүх насаар нь хорих ял оноолоо
Цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохыг иргэд дэмжиж байна
Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зөв бичээч (98.253.32.18)
    сэтгүүлчээ алдаагаа засаач нуль алдаа
    2014 оны 06 сарын 20 | Хариулах
  • 123 (202.179.18.175)
    luyvarchin tseren ichij amidraasai hunii mungu luivardagch
    2014 оны 06 сарын 18 | Хариулах
  • 123 (62.216.150.20)
    tseren ta uneheer zuv yarisan bna.Talarhay. Daanch yarihaas tsaas yum hiij chadahgui yum daa. Erh medel n alga
    2014 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    1 цаг 27 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    2 цаг 24 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    17 цаг 24 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    18 цаг 16 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    18 цаг 19 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    18 цаг 23 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    18 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    19 цаг 1 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    19 цаг 4 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    19 цаг 59 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    21 цаг 3 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    21 цаг 13 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Өчигдөр 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 48 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК