Зохиолч, найруулагч Ж.Уранцацралын бүтээл “Лаа” сэтгэхүйн эротик драм энэ сарын 22, 23-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох гэж байна. Тус драмын гол дүрүүдэд М.Энхзаяа, Е.Даваасүрэн, Н.Мөнх-Эрдэнэ нар тоглож байгаа бөгөөд жүжгийн тайзны зураачаар Г.Долгион, Г.Гантөмөр, Ц.Сүхбат нар ажиллаж байгаа ажээ. Жүжгийн тасалбарыг Улаанбаатар чуулгын билетийн кассаар худалдаалж байна.
24tsag.mn