Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор иэрх сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд болох гэж байна. 13 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадмын талаар зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал өнөөдөр 11.00 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно.


Энэ жилийн наадамд 30-35 хамтлаг тоглох бөгөөд урилгаар “The Lemons” хамтлаг оролцох гэнэ. Тоглолтын тайз урьд жилийнхтэй адил гол болон жижиг тайзнаас бүтнэ. Наадмын талбайд хөгжим сонирхогчдод зориулсан худалдаа, наймаа, хоолны үйлчилгээ үзүүлэх хүмүүсийг бүртгэж эхэлснээс гадна жижиг тайзан дээр өөрсдийн “сэт”-ийг тавих хүсэлтэй DJ нарыг ч бүртгэж байгаа ажээ. Энэ жилийн наадмын онцлох мэдээлэл бол ОХУ-д альтернатив рок урсгалыг хөгжүүлсэн гэгддэг “МумийТролль”, “пост рок” урсгалаар тоглодог Японы “Envy” хамтлагууд зочин хамтлагаар ирэх юм.
24tsag.mn