
Наадамд Дадал, Биндэр, Батширээт, Бор-Өндөр, Хэрлэн, Цэнхэрмандал сумдын 120 гаруй ардын авьяастнууд 12 төрлөөр оролцож, “Алтаргана-2014” олон улсын их наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдсөн юм.
Наадмын шүүгчээр НХХ-ийн дарга Ш.Жавхлан, мэргэжилтэн Н.Оюунбат, Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын дарга Б.Авирмэд, бүжгийн багш Д.Цогтгэрэл, ССАЖГ-ын мэргэжилтэн В.Тунгалаг, Аймгийн Зураач урчуудын холбооны тэргүүн, Монголын зураач урчуудын хорооны гишүүн Д.Батхуяг нар ажиллажээ. Уралдааны нэгдсэн дүнгээр Дадал сум тэргүүн байр, Биндэр сум 2-р байр, Батширээт сум 3-р байр эзэлсэн байна.
Бүх буриад зоны “Алтаргана-2014” их наадмыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор долоодугаар сарын 18-19-нд Дадал суманд зохион байгуулахаар бэлтгэл ажил үргэлжилж байгаа юм.
24tsag.mn