
"Universe Best Songs" олон улсын дууны наадам үе үеийн шилдгүүдийнхээ
дунд нөхөрсөг уралдаан зохион байгуулсан билээ. Тэгвэл “Best of the best” уралдааны гала тоглолт өнөөдөр “UB palace”-ийн их
танхимд эхлэх гэж байна. Гала тоглолт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш уралдааны ялагчид тодрох юм.
“Best of the best” уралдааны Гранпри шагналын эзэн БНСУ-д
болон Англи улсад хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн эзэн болох ажээ.
24tsag.mn