
Тэрхүү фестивальд “Монгол костьюмс” загварын товчоо эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд дизайнер Д.Туяацэцэгийн бүтээлийг танилцуулсан байна.
Тус наадамд ОХУ-ын Эрхүү хот, Улаан-Үд болон ӨМӨЗО-ны бүх аймаг хошуудын дизайнер, загвар өмсөгчид өрсөлдсөн юм.
Жил бүр зохиогддог "Монгол туургатны үндэсний хувцасны фестиваль"-д “Монгол костьюмс”-ынхан тогтмол оролцож цөөнгүй шагналын эзнээр тодорч байсан удаатай. Тийм ч учраас манай загвар өмсөгч, дизайнерууд энэ удаад урилгаар оролцож дөрөв хоногийн туршид үзүүлбэрүүдээ толилуулсан нь энэ аж.
24tsag.mn