
Монголын үндэсний олон нийтийн радио /МҮОНР/-гийн 80 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Монголын радиогийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Радио ярьж байна” өдөрлөг хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Монголын радиогийн 80 жилийн түүхийг өгүүлэх жүжигчилсэн тоглолтоор эхэлнэ. Чингисийн талбайд зассан зургаан тайзнаа Монголын радиогийн түүхэн замнал, үе үеийн онцлогийг харуулсан театрчилсан тоглолт, тухайн цаг үетэй холбоотой урлагийн тоглолт болно.
Харин энэ орой 20.00 цагаас “Задгай цагаан” нийтийн цэнгээнт бүжигтэй. Монголын ард түмнийг урлаг соёлд суралцахад чухал үүрэг гүйцэтгэсэн “Задгай цагаан” бүжгээр нэрийдсэн эл хэсэгт эрхэм сонсогч, үзэгч та залуу насаа дурсан бүжээрэй хэмээн урьж байна. Тус бүжгийн дундуур урлагийн тоглолт болохын зэрэгцээ шилдэг бүжигчдийг шалгаруулна. “Монголын радио” өдөрлөг МҮОНРТ-ээр шууд цацагдаж Монгол орон даяар үзэгч, сонсогчдод хүргэхээр төлөвлөжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)